Wednesday, April 22, 2009

Би чамдаа хайртай

Уучлаарай хайрт минь чамдаа хэлээгүй явсанд минь
Урсах нулимсаа арчин байж чамайгаа орхисон шүү
Уйтгарлаж буй сэтгэлийг минь чи ойлгож байгаа болов уу
Уучлаарай хайрт минь чамдаа хэлээгүй явсанд минь


Өршөөгөөрэй хайрт минь чамайгаа үнсээгүй явсанд минь
Өдөр шөнөжингөө чинийхээ тухай бодон байж чамайгаа орхисон шүү
Өнчин зүрхэндээ шаналсныг минь чи мэдэж байгаа болов уу
Өршөөгөөрэй хайрт минь чамайгаа үнсээгүй явсанд минь

Намайг буу мартаарай насан туршдаа бодоорой
Нандин энэ хайраа нандигнаж чи минь хадгалж яваарай
Нарт ертөнц дээр хамгийн сайхан аз жаргалыг олж аваарай
Намайг буу мартаарай насан туршдаа бодоорой

Зүүдэнд чинь гэрэлтэн харвасан од минийх байсныг мэдсэн үү
Зурвас бичин чамдаа би үлдээсэн, үг бүрийг нь ойлгож уншаарай
Зүүгээр шивүүлсэн мэт зүрх минь агуу ихээр шаналлаа
Зүүдэнд чинь гэрэлтэн харвасан од минийх байсныг мэдсэн үү

Ирээдүйн амьдралаа ярьж байсан шигээ биелүүлж үл чадна
Идэр залуу насандаа анхны хайраараа чамайгаа хайрласандаа баяртай
Инээд хөөрөөр бялхаж аз жаргалтай байсан хоёулаа
Ирээдүйн амьдралаа ярьж байсан шигээ биелүүлж үл чадна

Асгарах нулимсыг чинь тогтоож би дийлэхгүй
Амьдралын хар цагааныг чи минь одоо ухаарч ойлгоорой
Аз жаргалтай мөчөө бодон амраг намайгаа дурсаарай
Асгарах нулимсыг чинь тогтоож би дийлэхгүй

Диваажин гэж байдаг юм байна хайрт минь
Далавч ургуулаад чамдаа нийсэн очихсон
Дэргэдээс чинь харж байв ч, цугтаа байж чадахгүй нь
Диваажин гэж байдаг юм байна хайрт минь

Тэнгэр дээрээс үзэсгэлэнт чамайгаа хараад байх нь миний жаргал
Тэврээд авъя гэхлээр бидний дунд нэгэн том хана
Түшиг болон нууцханаар чамдаа би чинь тусалъя
Тэнгэр дээрээс үзэсгэлэнт чамайгаа хараад байх нь миний жаргал

Би чинь чамдаа хайртай шүү чи минь наддаа итгээрэй
Бурхан биднийг салгаагүй бол цугтай энэхэн хорвоог элээх байсан
Булбарайхан гарыг нь атгаад хэзээ ч ахин тавимааргүй байна
Би чинь чамдаа хайртай шүү чи минь наддаа итгээрэй

Хагацал биднийг тойрсонгүй дайраад гарсанд итгэмээргүй
Хун шувууны нэг нь нуураа орхиод нисэн одлоо
Хоргодон байж чамаасаа би үүрд хагацлаа
Хагацал биднийг тойрсонгүй дайраад гарсанд итгэмээргүй

Шөнө дундын сэрэмгүй зүүдэнд чинь хайрт чамтайгаа уулзъя даа
Шивнэн байж хайраа чинийхээ чихэнд хэлье дээ
Шиврээ бороо болон чамдаа би чинь хүрье дээ
Шөнө дундын сэрэмгүй зүүдэнд чинь хайрт чамтайгаа уулзъя даа

Алсаас харан чамайгаа хайрлах ёстой юм байлгүй дээ
Алтан нартай цуг чинийхээ дээрээс гийе дээ
Амраг чамдаа үнэн сэтгэлээсээ хайртай шүү
Алсаас харан чамайгаа хайрлах ёстой юм байлгүй дээ

Сүүлчийн хэдэн үгээ чамдаа энэ шүлгээрээ илгээе
Сайхан амьдралыг олоод сэтгэл өөдрөг амьдраарай
Сартай тэнгэрлүү харах болгондоо сэмхэн миний тухай бодоорой
Сүүлчийн хэдэн үгээ чамдаа энэ шүлгээрээ илгээе

0 comments:

Post a Comment