Monday, April 20, 2009

 Өвлийн улиралд ихэнх хүмүүс депресст амархан ордог. Иймд сэтгэл зүйчид сэтгэл санаа тогтворгүй, тавгүй үед олон өнгийн хүнсний ногоо, жимс бүхий хоол хүнс хэрэглэхийг зөвлөж байна. Өнгө өнгийн жимс ногооны салат нь сэтгэл санааг өөдрөг болгохоос гадна хоол боловсруулах үйл явцад эерэгээр нөлөөлдөг.

Өдөр тутмын хоолны цэсэндээ дараах өнгийн ногоог заавал оруулсан байх хэрэгтэй гэх. Тухайлбал:

- Улаан (улаан лооль, улаан өнгийн жимс жимсгэнэ ),
- Улбар шар ( жүрж, тоор, лууван, амтат төмс),
- Шар ( нимбэг, гадил, манго, хан боргоцой ),
- Ногоон ( ногоон алим, лийр, өргөст хэмх, амтат чинжүү, байцаа, ногоон сонгино, цуккини),
- Цэнхэр, ягаан ( чавга, усан үзэм, чавга, хаш).

Мэргэжилтнүүд хамгийн багадаа өдөрт нэг удаа ногооны рагу, олон өнгийн ногоо орсон салат хийж идэж байхыг зөвлөж байна.

 Ногооны рагу

Дараах ногооны рагуг мах эсвэл загасны хачир болгон хэрэглэвэл илүү зохимжтой.

Орц:

Уутат шош - 200 гр, цэцэгт байцаа - 200 гр, ногоон вандуй - 100 гр, сонгино – хоёр ширхэг, лууван – хоёр ширхэг, төмс – 4 ширхэг.

Бэлтгэх арга:

Гол орц нь хөлдөөсөн эсвэл шинэхэн ногоонууд. Үүнд: шош, цэцэгт байцаа, лууван, сонгино. Төмсөө 1,5х1,5 см хэмжээтэй хэрчинэ. Хайруулын тавгаа масло хийн халаагаад төмснөөс бусад ногоогоо хийж хүчтэй гал дээр арван минут хэртээ хуурна. Дараа нь тал стакан ус хийгээд таглах хэрэгтэй. Ногоогоо хэт зөөлөн болголгүй хорин минут жигнэнэ. Таваглахдаа цөцгий дусаан халуунаар нь өгнө.

Төмсөө жигнэсэн будаа эсвэл бөөрөнхий байцаа хэрэглэж болно. Байцаагаа бусад ногоотойгоо жигнээд дараа нь шарна.


0 comments:

Post a Comment