Update
2 days ago
Бурханаас болон бусдаас гуйгаагүй хүн чанар минь...
Учрахсан
Учрахсан гэж дурлалыг удаан хүлээлээ
Уярахсан гэж хайрыг би удаан хайлаа
Газар дэлхий дээр дурлагсад зуу зуугаараа байхад
Гагцхүү намайг л тойрох нь юуны учир вэ
Дурлахсан,
Дурлахсан гэж он цагийг туулан хүлээлээ
Дуулахсан гэж орчлонг аргадан шүлэглэлээ
Дуулим хорвоо дээр хүмүүн мянга мянгаараа байхад
Даанчиг намайг л тойрох нь юуны учир вэ
Хайрлахсан,
Хайрлахсан гэж хэн нэгнийг өчнөөн хүлээлээ
Хайлахсан гэж зүрхээ чагнан өчнөөн эрлээ
Хөрст дэлхий дээр хайрлагсад бум түмээрээ байхад
Харин намайг л олохгүй нь юуны учир вэ
0 comments:
Post a Comment